Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жордан Барроуз, Давид Тайлор нарын халз барилдаан энэ сарын 9-нд болно

Тодруулбал, “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз, “Будапешт-2018” дэлхийн аварга Давид Тайлор нарын халз барилдаан 86 кг-ын жинд энэ сарын 9-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жордан Барроуз, Давид Тайлор нарын халз барилдаан энэ сарын 9-нд болно
Жордан Барроуз, Давид Тайлор нарын халз барилдаан энэ сарын 9-нд болно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Flowrestling” сайтаас бөх сонирхогчдын анхаарлыг татсан ээлжит нэгэн шоу барилдааныг тун удахгүй хийх гэж байна.

Тодруулбал, “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз, “Будапешт-2018” дэлхийн аварга Давид Тайлор нарын халз барилдаан 86 кг-ын жинд энэ сарын 9-нд болно.

Тэд Риогийн олимпоос өмнө нь 74 кг-ын жинд дөрвөн удаа таарахад Барроуз 7:6, 6:2, 6:5, 1:0 гэсэн үр дүнгээр бүгдэд нь ялж байв.

Хуваалцах