Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жоржиа мужийн дахин сонгууль сенатад аль нам олонх болохыг шийднэ

АНУ-ын Жоржиа мужид сенатын танхимын хоёр гишүүнийг сонгох дахин сонгуулийн санал хураалт эхлэх гэж байна. Энэ санал хураалтын үр дүнд АНУ-ын Сенатын танхимд аль нам илүүрхэх вэ гэдгийг шийдэх юм. Хэрвээ Ардчилсан нам дахин сонгууль

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жоржиа мужийн дахин сонгууль сенатад аль нам олонх болохыг шийднэ
Жоржиа мужийн дахин сонгууль сенатад аль нам олонх болохыг шийднэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ынЖоржиа мужид сенатын танхимын хоёр гишүүнийг сонгох дахин сонгуулийн санал хураалт эхлэх гэж байна. Энэ санал хураалтын үр дүнд АНУ-ын Сенатын танхимд аль нам илүүрхэх вэ гэдгийг шийдэх юм. Хэрвээ Ардчилсан нам дахин сонгуульд ялбал Сенатын танхимд хоёр намын суудлын тоо тэнцэж, хуулиараа дэд ерөнхийлөгч Сенатыг тэргүүлж, шийдвэрлэх санал өгөх эрхтэй болох юм. Хэрвээ Бүгд найрамдах нам ялбал 100 суудалтай сенатад 52 суудал авч олонх болно. Өнгөрсөн оны 11-р сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Бүгд найрамдах нам Сенатын танхимын 50 суудал, ардчилсан нам 48 суудал авсан. Хоёр тойрогт саналын тоо тэнцсэн учраас дахин сонгууль явуулж байгаа юм.

Харин төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхийн суудлаа хадгалж чадсан. Одоогийн ерөнхийлөгч ДональдТрамп болон ерөнхийлөгчөөр сонгогдсон ЖоеБайден нар Жоржиа мужид сонгуулийн кампанит дуусах эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөнтэй сурталчилгаа явуулжээ. Хамгийн сүүлийн санал асуулгаар Ардчилсан намын нэр дэвшигчид өрсөлдөгчдөөсөө нэг хувийн саналаар давамгайлах дүн гарчээ. Жоржиа мужид болж байгаа энэхүү дахин сонгуулийн үр дүн Байденыковид-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг нэн тэргүүний бодлого хэрэгжих эсэхийг шийдэх учраас Америкчууд дахин сонгуулийг анхааралтай ажиглаж байна.

Хуваалцах