Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Жорлон ухаж байсан 2 хүн ухаан алдсан байжээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ны задгайд хоёр иргэн нүхэн жорлонд ухаангүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жорлон ухаж байсан 2 хүн ухаан алдсан байжээ
Жорлон ухаж байсан 2 хүн ухаан алдсан байжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ны задгайд хоёр иргэн нүхэн жорлонд ухаангүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 авто машинтай очиход Баянгол дүүргийн харьяат, 43 настай иргэн Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат, 20 настай иргэн Т нар 5 метр гүнтэй нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байжээ. Аврагчид тэднийг нүхнээс гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах