“Жорлонгийн хувьсгал”-д 170 мянган орчим өрхийг хамруулна
2020 оны гуравдугаар сар гэхэд дээрх мужийн хөдөө орон нутгийн 192 мянган жорлонг засварлаж дуусах аж.
Мэдээллийн алба

БНХАУ Хайнань мужийн хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутагт дахь 126 мянган ахуйн жорлонг засварлаж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахаар төлөвлөсөн тухай CCTV мэдээлэв.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сар гэхэд дээрх мужийн хөдөө орон нутгийн 192 мянган жорлонг засварлаж дуусах аж. Түүнчлэн өдгөө Хайнань мужид газар тариалан эрхэлдэг 170 мянган орчим айл өрх, аж ахуйн нэгж боловсон жорлонгүй юм байна.
Сонирхуулахад, Хятад улс хөдөө орон нутагтаа “Жорлонгийн хувьсгал”-ыг идэвхтэй өрнүүлж байгаа билээ.


















