Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жосеф Байден “Эрх чөлөөний одон” хэмээх шагнал хүртлээ

АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс олгодог “Эрх чөлөөний одон” хэмээх нэр хүндтэй шагналаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жосеф Байден шагнууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жосеф Байден “Эрх чөлөөний одон” хэмээх шагнал хүртлээ
Жосеф Байден “Эрх чөлөөний одон” хэмээх шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс олгодог “Эрх чөлөөний одон” хэмээх нэр хүндтэй шагналаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жосеф Байден шагнууллаа. Шагналыг өчигдөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм.

Улс эх орон, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулж, идэвх зүтгэл гаргасан эрхмүүдэд олгодог энэхүү “Эрх чөлөөний одон” нь АНУ-ын төрийн тэргүүний нэрэмжит шагнал бөгөөд АНУ-ын хамгийн өндөр 2 одонгийн нэг бөгөөд Конгрессын алтан одонгийн дараа орох төрийн өндөр одон медаль, шагналд тооцогддог, АНУ-ын иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Барак Обама өөрийн дэд ерөнхийлөгч Жосеф Байдены өнгөрсөн хугацаанд улс эх орондоо хийж гүйцэтгэсэн нөр их ажил хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналаа гардуулж байгаагаа хэлсэн байна.

Мөн энэхүү шагнал гардуулах ёслол нь ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гардуулж байгаа хамгийн сүүлийн шагнал нь болж байгаа юм. Өнгөрөгч 2016 онд ерөнхийлөгч Обамагийн зарлигаар нийтдээ 21 хүн энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртэж байсан аж.

Хуваалцах