Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жозеф Байден Дотоод хэргийн сайдад Дебору Холэндийн нэрийг дэвшүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден шинэ засаг захиргаандаа хамтран ажиллах нэр дэвшигчдээ зарласаар байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жозеф Байден Дотоод хэргийн сайдад Дебору Холэндийн нэрийг дэвшүүлэв
Жозеф Байден Дотоод хэргийн сайдад Дебору Холэндийн нэрийг дэвшүүлэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден шинэ засаг захиргаандаа хамтран ажиллах нэр дэвшигчдээ зарласаар байна. Тэрээр Дотоод хэрэг, эрчим хүчний яам, байгаль орчныг хамгаалах холбооны агентлагийг тэргүүлэх нэр дэвшигчдээ зарлалаа.

Жозеф Байден Дотоод хэргийн сайдад Нью-Мексико мужаас Конгрессын доод танхимд сонгогдсон Дебору Холэндийн нэрийг дэвшүүлж байгаагаа зарласан байна. Конгрессийн дээд танхим түүнийг баталбал Холэнд нь Дотоодын хэргийн яамыг тэргүүлэх Америкийн анхны уугуул хүн амын төлөөлөл болох юм.

Дебору Холэндийг индиан омгийнхон ихээр дэмждэг төдийгүй тэрбээр уугуул иргэдийн эрхийг хамгаалагч гол төлөөлөлд тооцогддог юм. Үүний зэрэгцээ Жозеф Байден Эрчим хүчний сайдын албанд Мичиган мужийн захирагч асан Женнифер Грэнхолмийн нэрийг дэвшүүлсэн байна.

Грэнхолмийн хувьд өмнө нь цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр Байдентай хамтран ажиллаж байсан юм байна. Мөн автомашин үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг боловсруулахад оролцож байжээ. Хэрэв түүнийг Эрчим хүчний сайдаар баталбал тэрбээр Америкийн түүхэнд тус яамыг тэргүүлэх хоёр дахь эмэгтэй сайд болох юм. Мөн Байгаль орчныг хамгаалах агентлагийн тэргүүнд умард Каролайн мужийн Байгаль орчны удирдах газрыг одоо удирдаж байгаа Майкл Ригэний нэрийг дэвшүүлж байгаа нь тодорхой болоод байна.

Хуваалцах