Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жозеф Байден Эммануэль Макронтой уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жозеф Байден Эммануэль Макронтой уулзлаа
Жозеф Байден Эммануэль Макронтой уулзлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа. Энэ уулзалтаар Их Британи, АНУ, Австралийн хооронд байгуулсан аюулгүй байдлын гэрээнд Жозеф Байден бодлогогүй хандаж Францыг алдагдалд оруулснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Жозеф Байден, Эммануэль Макрон нарын уулзалт “Гурван улсын гэрээ” байгуулагдаж, хурцадмал байдал үүссэний дараах “анхны уулзалт” болсон юм. Ром хот дахь Францын Элчин сайдын яаманд болсон уулзалтын үеэр Жозеф Байден "АНУ-ын талаас гэрээг хийхдээ “болхи” хандсан. Хэрэв Францын талтай хэлцэл хийвэл зөвшилцөлд хүрэхгүй гэж үзсэн учраас гэрээг шууд байгуулсан" гэж ярьжээ.

Харин Францын ЕрөнхийлөгчЭммануэль Макрон Жозеф Байденд хандан "Ирээдүйг харж, тооцоолох нь чухал байсан" гэж хэлсэн байна.

Гурван улсын хамтарсан аюулгүй байдлын гэрээгээр Австрали улс анх удаа цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц үйлдвэрлэх боломжтой болсон. Гэтэл гэрээ байгуулагдсан даруйд Австрали улс Францтай 2016 онд байгуулсан, 12 шумбагч онгоц үйлдвэрлэх 37 тэрбум долларын гэрээгээ шууд цуцалсан юм.

Австралийн энэ үйлдэл Францыг холбоотон орнуудтайгаа үл ойлголцоход хүргэсэн билээ. Их Британи, АНУ, Австралийн хооронд байгуулсан аюулгүй байдлын гэрээ, өнгөрсөн 9-р сард олон улсад хамгийн анхаарал татсан сэдэв байсан юм. Хоёр орны удирдагч мөн уур амьсгалын өөрчлөлт, Суданы төрийн эргэлт, НАТО-гийн асуудлаар хэлэлцсэн байна.

Хуваалцах