Жозеф Байден ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлээ хангаж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тооцогдож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Цагаан ордны одоогийн тэргүүн, өрсөлдөгч
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тооцогдож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Цагаан ордны одоогийн тэргүүн, өрсөлдөгч ДональдТрампад хандаж эрх мэдлээ саадгүйгээр шилжүүлэн өгөхийг уриалж байна.
Хэдийгээр Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч Жозеф Байден тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлийг хангасаар байна. Тэрбээр зөвлөхүүдтэй уулзаж шинэ коронавирусний халдвартай тэмцэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах багийнхнаа эхнээс нь нэрлэлээ. Тухайлбал, Цагаан ордны тамгын газрын орлогч даргаараа сонгуулийн менежер Жен О МэллиДиллоныг томилохоор төлөвлөсөн байна. Мөн зөвлөх МАйкДонилон, СтивРиккети нарыг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилох тухай мэдээлж байна.


















