Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жозеф Байден хөлөө гэмтээжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тооцогдож байгаа Жозеф Байден өнгөрсөн бямба гарагт баруун хөлөө гэмтээсэн байна. Эмчлэгч эмч Кевин О Коннорынх нь мэдэгдсэнээр компьютер томографаар Жозеф Байдений баруун хөлний та

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жозеф Байден хөлөө гэмтээжээ
Жозеф Байден хөлөө гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тооцогдож байгаа Жозеф Байден өнгөрсөн бямба гарагт баруун хөлөө гэмтээсэн байна. Эмчлэгч эмч Кевин О Коннорынх нь мэдэгдсэнээр компьютер томографаар Жозеф Байдений баруун хөлний тавхайн ясны дунд хэсэгт 2 газраар цууралт үүссэн болох нь батлагджээ. Үүнтэй холбоотойгоор хэдэн 7 хоногийн туршид шагай, тавхайн тулгуур хамгаалалт зүүх ёстой болсон байна.

Энэ хооронд Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон Байден тус улсын түүхэнд анх удаагаа хэвлэлийн удирдах албан тушаалуудад дан эмэгтэйчүүдийг томилсон тухай мэдээлэл ирж байна. Энэ дагуу Ерөнхийлөгчийн хэвлэлийн албыг сонгуулийн штабынх нь олон нийттэй харилцах салбарыг удирдаж байсан Кейт Бедингфилд тэргүүлэхээр болж байна.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Обамагийн засаг захиргаанд төрийн департаментыг төлөөлж байсан ЖенПсакиг томилохоор болжээ. Үүний зэрэгцээ Дэд Ерөнхийлөгч КамалаХаррисн олон нийттэй харилцах албыг мөн л СимонСандерс, ЭшлиЭтьен нарын эмэгтэйчүүд хариуцахаар болжээ.

Хуваалцах