Жозеф Байден, Майк Пенс нар ойрын үед коронавирусний вакцин хийлгэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ирэх 7 хоногт, одоогийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пенс энэ 7 хоногийн сүүлээр буюу баасан гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөсөн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ирэх 7 хоногт, одоогийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч МайкПенс энэ 7 хоногийн сүүлээр буюу баасан гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөсөн байна.
Тэд Америкийн ард түмэнд вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн нүдэн дээр, камерын өмнө вакцин хийлгэх юм байна. АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох гэж байгаа Байден хэдийгээр дарааллын урдуур орох хүсэлгүй байгаа ч вакцин аюулгүй гэдгийг ард түмэндээ харуулахын тулд вакцинд ойрын үед хамрагдана гэдгээ мэдэгджээ. АНУ даяар энэ 7 хоногт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхэлсэн.
Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтан болон бусад эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулж байна. Мөн төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд төрийн албан хаагчдыг вакцинд хамруулж эхэлжээ. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордны эмч нар зөвшөөрсөн цагт коронавирусний вакцин хийлгэнэ гэж мэдэгджээ.


















