Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жозеф Байден цар тахалтай тэмцэх бүрэлдэхүүнээ танилцуулна

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены баг төрийн эрх мэдлийг хүлээн авах бэлтгэл ажлаа эхлүүлж байна. Байдены засаг захиргааны хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жозеф Байден цар тахалтай тэмцэх бүрэлдэхүүнээ танилцуулна
Жозеф Байден цар тахалтай тэмцэх бүрэлдэхүүнээ танилцуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены баг төрийн эрх мэдлийг хүлээн авах бэлтгэл ажлаа эхлүүлж байна. Байдены засаг захиргааны хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад Америкчуудыг коронавирусний шинжилгээнд өргөнөөр хамруулах, хүн бүрийг амны хаалт зүүх журам мөрдүүлэх асуудал багтах аж. Харин АНУ-ын одоогийн ерөнхийлөгч ДоналдТрампын сонгуулийн штаб зарим мужид сонгууль будлиантай болсон асуудлаар шүүхэд зарга мэдүүлээд байгаа юм.

Америкийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон ЖоБайден ялалтаа бямба гарагийн үдэш зарласан. Харин ням гарагт тэрбээр төрөлх Делавер мужийн сүмд гэр бүлийн хамт очиж, 2015 онд тархины хорт хавдраар нас барсан хүүгийнхээ бунхныг эргэсэн байна. Мөн түүнийг тун удахгүй коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн бүх гишүүдээ зарлах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Цар тахлын дэгдэлтийг зогсоох нь Байдены засаг захиргааны нэн тэргүүний зорилтуудын нэг гэгдэж байгаа. Цаашлаад АНУ-ын эдийн засгийг сэргээх, арьс өнгөөр ялгаварлах үзлийг бууруулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэгт гол анхаарлаа хандуулах юм. Байдены сонгуулийн штабын ахлах албан тушаалтны CNN агентлагт мэдээлснээр ерөнхийлөгч Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Мөн Бүгд найрамдах намын зарим сенатор "Ерөнхийлөгч Трамп бууж өгч болохгүй, нас барсан хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, санал өгсөн нотолгоог шалгах ёстой" гэж FoxNews-д ярилцлага өгчээ.

Хуваалцах