Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жозеф Байден Украинд тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт санхүүжилт хүслээ

Өрнөдийн удирдагчид Украины батлан хамгаалах хүчинд зэр зэвсэг нийлүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жозеф Байден Украинд тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт санхүүжилт хүслээ
Жозеф Байден Украинд тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт санхүүжилт хүслээ. Зураг: МҮОНРТ

Өрнөдийн удирдагчид Украины батлан хамгаалах хүчинд зэр зэвсэг нийлүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж байна. Энэ хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден пүрэв гарагт нэмэлт 33 тэрбум доллар Конгрессоос хүсч хандсан тухай олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Жозеф Байден энэ тухайгаа Вашингтонд мэдэгджээ. АНУ холбоотнуудаа тэргүүлж байгаа, дайны зардал хямд биш, гэхдээ түрэмгийлэлд бууж өгвөл өртөг нь бүр ч илүү өндөр тусна гэж тэр хэлсэн байна.

Жозеф Байдений мэдэгдэж байгаагаар 20 тэрбум долларыг зэр зэвсэг, сум хэрэгслийн тасралтгүй хангалтад зарцуулах юм. Украины Засгийн газарт дэмжлэг үзүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөл тэндээс бүрдэнэ гэж тооцоолж байна.

Үүнээс өмнө нь Цагаан ордны тэргүүн 13 тэрбум гаруй доллар гаргахаар тусгасан хуулийн төсөлд мөн гарын үсэг зурсан. Тэрчлэн Оросын олигархуудын хөрөнгийг битүүмжлэх хууль ёсны бүрэн эрхтэй болох арга замуудыг эрэлхийлж байгаагаа мэдэгджээ.

Тэндээс олсон орлогыг Жозеф Байден Оросын зүгээс Украинд учруулсан хохирлыг барагдуулахад зарцуулахыг хүсч байгаа юм.

Хуваалцах