Жозеф Байден засаг захиргааны бүрэлдэхүүнээ танилцуулна
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден захиргааны захиргааны бүрэлдэхүүнээ удахгүй танилцуулна гэж Цагаан ордны дараагийн тамгын газрын даргад
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден захиргааны захиргааны бүрэлдэхүүнээ удахгүй танилцуулна гэж Цагаан ордны дараагийн тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн РонКлайн мэдэгджээ. Одоогоор АНУ-ын дараагийн засаг захиргааны Төрийн Нарийн Бичгийн Даргаар Байдены зөвлөхөөр олон жил ажилласан, ахмад дипломат ЭнтониБлинкен, Батлан хамгаалахын сайдаар МишельФлорной нарын нэр яригдаж байна.
Блинкений хувьд Обамагийн засаг захиргаанд Төрийн нарийн бичигийн даргын орлогчоор, Флорнойн хувьд Клинтоны засаглалын үед Батлан хамгаалахын сайдын орлогчоор ажиллаж байсан туршлагатай юм байна. Сангийн сайдад Холбооны нөөцийн банкны захирлаар ажиллаж байсан ЖанетИелленийг дэвшүүлж магадгүй байна. Байден өнгөрсөн 7 хоногт сангийн сайдаар ажиллах хүнээ сонгосон гэдгээ мэдэгдсэн. Одоогийн ерөнхийлөгч ДональдТрамп сонгууль будлиантай болсон үндэслэлээр ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн Байден 1 дүгээр сард тангараг өргөх бэлтгэлээ хангаж байна.
Байдены тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн КлайнБайдены ялалтыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдэл шилжүүлж авах үйл явцыг урагшлуулах боломж нөхцөлийг хангаж өгөхийг Трампын засаг захиргаа болон бусад холбогдох байгууллагуудад уриалсан байна. Жозеф Байден болон түүний засаг захиргаа 2021 оны 1 дүгээр сарын 20-нд тангаргаа өргөж, АНУ-ын төрийн эрх мэдлийг албан ёсоор хүлээн авах юм.


















