Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Киргизстан Улсын нийслэл Бишкек хотод өнөөдрөөс энэ сарын 9-ний хооронд жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Үүнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аварга С.Моллай ганцаараа барилдана юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдана.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Казахстаны шигшээ багийн бүрэлдэхүүний бөх Монгол гаралтай Г.Отгонцэцэг хүч үзнэ.

Хуваалцах