Жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг MNB.MN шууд дамжуулна
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстан улсын Астана хотноо өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай дөрвөн жүдоч татамид гарна.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстан улсын Астана хотноо өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай дөрвөн жүдоч татамид гарна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм. С.Ням-Очир "В", Г.Одбаяр "С" хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогтоо гоц мөргөөд байна.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа "D" хэсэгт, залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтан эхний барилдаанаа хийнэ. Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдааныг өнөөдөр 14:00 цагаас манай цахим хуудсаар үзээрэй.


















