Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн медалийн эзэд тодорлоо

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн алтан медалийн төлөө Слованы бөх, Дэлхийн аварга Тина Тришниак, Францын тамирчин, Дэлхийн аварга Кларисс Агьбегненотой барилдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн медалийн эзэд тодорлоо
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн медалийн эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн алтан медалийн төлөө Слованы бөх, Дэлхийн аварга Тина Тришниак, Францын тамирчин, Дэлхийн аварга Кларисс Агьбегненотой барилдлаа. Тина Тришниак тэмцээний турш илүү гэдгээ харуулж, цэвэр ялалт байгуулан "Рио-2016" олимпийн аварга болов.

Мөнгөн медалийг Кларисс Агьбегнено хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 63 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан Японы бөх Мико Таширо, Израйлын тамирчин Иордан Герби нарын хооронд өрнөсөн. Барилдааны эхэнд Грекийн бөх Герби юүко үнэлгээ авч хошуучилж байв. Удалгүй базари үнэлгээ авч ялснаар дэлхийн аваргын хүрэл медалийн амжилтаа бататгалаа.
Дараагийн хүрэл медалийн төлөөх барилдаан Нидерландын бөх Аника Ван Эмден, Бразилын бөх Мариана Силвагийн хооронд болов. Пан Америкийн Жүдогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Силваг Нидерландын бөх Аника Ван Эмдени юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн эзэн болсон юм.

Хуваалцах