Жүдо бөхийн гранд слам тэмцээн энэ сарын 23-25-нд Будапешт хотод болно
Энэхүү тэмцээн нь “Covid-19”-ийн дараа, мөн халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа,
Мэдээллийн алба

Унгарын нийслэл Будапешт хотод энэ сарын 23-25-ны өдөр жүдо бөхийн гранд слам тэмцээн зохион байгуулагдана.
Ийнхүү дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас хагас жилийн турш тэмцээнгүй байсан жүдо сонирхогчдын бүх анхаарал Будапештэд төвлөрөх нь ээ.
Энэхүү тэмцээн нь “Covid-19”-ийн дараа, мөн халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа,
Уг тэмцээнийг хөгжөөн дэмжигчид асар их сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр хяналтан дор зохиох аж.
Монголын тамирчдын хувьд хэрвээ онгоц, тусгай нислэгийн асуудлыг зохицуулж чадвал оролцож магадгүй ба оролцсон тохиолдолд зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтанд байж, хэнийг ч гаргахгүй, оруулахгүй гэнэ.


















