Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн Гранд Слам өнөөдөр эхэлнэ

Үүнд дэлхийн өнцөг булан бүрээс 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдоч оролцохоор мэдүүлэгээ өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн Гранд Слам өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн Гранд Слам өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекстан Улсын Ташкент хотноо Ташкентын Гранд Слам өнөөдөр эхэлж байна.

Энэ сарын 7-нд өндөрлөх тус тэмцээн “Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох юм.

Үүнд дэлхийн өнцөг булан бүрээс 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдоч оролцохоор мэдүүлэгээ өгчээ.

Энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн баг очоод байна.

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг

  2. ОУХМ Э.Ариунболд -60 кг

  3. ОУХМ Г.Хэрлэн -66 кг

  4. ОУХМ Ё.Басхүү -66 кг

  5. МУГТ Г.Одбаяр -73 кг

  6. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

  7. Саейд Моллаей -81 кг

  8. Н.Дагвасүрэн -81 кг

  9. Г.Алтанбагана -90 кг

  10. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

  11. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

  12. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

  13. МУГТ М.Уранцэцэг -48 кг

  14. ОУХМ Л.Сосорбарам -52 кг

  15. ОУХМ Б.Хорлоодой -52 кг

  16. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

  17. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг

  18. ОУХМ Б.Ганхайч -63 кг

  19. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

  20. ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй тамирчид Ташкентыг зорьжээ.

Мөн энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Ташкентад хүрэлцэн иржээ.

Хуваарь ёсоор хэдхэн цагийн дараа эхлэх Ташкентын гранд сламын эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэй -48кг, 52кг, 57кг, эрэгтэй -60кг, -66кг гэсэн жингүүдийн барилдаанууд явагдана.

Дашрамд сонирхуулахад Ташкентын тэмцээнд манай жүдочдоос өмнө нь:

2018- МУГТ Ганбатын Болдбаатар

2018- МУГТ Балдоржын Мөнгөнчимэг

2017- МУГТ Мөнхбатын Уранцэцэг

2015- МУГТ Мөнхбатын Уранцэцэг

2014- МУГТ Дашдаваагийн Амартүвшин

2014- МУГТ Сайнжаргалын Ням-Очир

2014- ОУХМ Баттулгын Тэмүүлэн нарын эрхэмүүд түрүүлж байжээ.

Хуваалцах