Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Жүдо бөхийн УАШТ-ийг МҮОНТ шууд дамжуулна

Ирэх амралтын өдрүүдэд жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн УАШТ-ийг МҮОНТ шууд дамжуулна
Жүдо бөхийн УАШТ-ийг МҮОНТ шууд дамжуулна. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн Хангарьд ордонд энэ сарын 7-10 хооронд болно. Тэгвэл орон нутагт болох УАШТ-ийг МҮОНТ эх орон даяар шууд дамжуулах гэж байна.

Энэ удаагийн УАШТ-ийг гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсэний 20 жилийн хүрээнд зохион байгуулж буйгаас гадна олимпийн жилийн УАШТ учир ихээхэн өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна.

Хуваалцах