Жүдо бөхийн УАШТ Орхон аймагт энэ сарын 24-27-нд болно
“Токио-2020” олимпын жилийн эхэнд болж буй тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид олимпын дэвжээнд өрсөлдөх эрхээ авах тул ширүүхэн болох нь мэдээж.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн 2020 оны уралдаан тэмцээн энэ долоо хоногт Израилийн Тель-Авивт эхлэх билээ. Гэхдээ 80 гаруй орны хэдэн зуун жүдоч өрсөлдөх уг тэмцээнд Монголын баг тамирчид оролцохгүй.
Учир нь үүнтэй яг ижил хугацаанд буюу нэгдүгээр сарын 24-27-нд УАШТ Орхон аймагт болох гэж байгаа юм.
“Токио-2020” олимпын жилийн эхэнд болж буй тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид олимпын дэвжээнд өрсөлдөх эрхээ авах тул ширүүхэн болох нь мэдээж.
Улмаар манай шилдэг жүдочид ирэх хоёрдугаар сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй багаа илгээх юм.


















