Жүдо бөхийн өсвөр үеийнхний УАШТ үргэлжилж байна
Жүдо бөхийн өсвөр үеийнхний 2026 оны УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр дахь өдрөө явагдаж байна
Мэдээллийн алба

Жүдо бөхийн өсвөр үеийнхний 2026 оны УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр дахь өдрөө явагдаж байна. Мөнхүү тэмцээнд аймаг, дүүрэг, бүсийн шатны тэмцээнүүдээс эрхээ авсан 2122 тамирчин хүч сорьж байгаа.
Тэмцээний хоёр дахь өдөр охидын дунд, ахлах, хөвгүүдийн ахлах насны ангиллын 24 жингийн барилдаанууд явагдах хуваарьтай байна.
Урьдчилсан шатны барилдаанууд 9:00 цагаас, шигшээ барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ. Мөн тэмцээний нээлтийн ёслол 14:00 цагаас болно.


















