Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ Италид болно

Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг жингүүдийн барилдаан явагдах бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -66кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн -52кг жинд Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар барилдана. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Өсөхжаргал "С" хэсэгт эх

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ Италид болно
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ Италид болно. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали Улсын Олбиа хотод энэ сарын 6-10-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд таван тивийн 72 орны 495 тамирчин /эрэгтэй 285, эмэгтэй 210/ эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд болон багийн төрөлд өрсөлдөнө.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дараах тамирчид оролцоно.

Эрэгтэй

-66кг жинд А.Өсөхжаргал

-81кг жинд Т.Рэнчиндорж

-81 кг жинд Л.Сэргэлэн

-100кг жинд Б.Сумъяабазар

Эмэгтэй

-52кг жинд Д.Сарантуяа

-52кг жинд Э.Номинтуяа

-57кг жинд А.Намуундалай

-63кг жинд Ц.Сүнжиндмаа

-78кг жинд О.Хүслэн

Дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ гэсэн бүрэлдхүүнтэй оролцоно.

Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг жингүүдийн барилдаан явагдах бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -66кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн -52кг жинд Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар барилдана. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Өсөхжаргал "С" хэсэгт эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай барилдах бол эмэгтэйчүүдийн -52 кг жинд Д.Сарантуяа "А" хэсэгт Косово улсын Ерза Муминовиктой, Э.Номинтуяа "С" хэсэгт Чехийн Марие Полницкатай тус тус эхний барилдаанаа хийнэ.

Хуваалцах