Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Узбекистаны нийслэл Ташкентэд энэ сарын 19-22-ны өдрүүдэд болж байгаа.

Тус тэмцээнд 81 орны 314 эрэгтэй, 268 эмэгтэй нийт 582 бөх оролцоно. Манай эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 бөх зодоглож байгаа. Үүнд:

Эрэгтэй

  • 60 кг: Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр

  • 66 кг: Б.Тэмүүжин

  • 73 кг: Ц.Мишигтогоо

  • 81 кг: Г.Түвдэнренчин

  • 90 кг: Д.Ууганбилэг, А.Оджавхлан

  • -100 кг: У.Мөнгөн-Учрал

  • +100 кг: М.Тэмүүлэн.

Эмэгтэй

  • 48 кг: Л.Булган, Ж.Анударь

  • 52 кг: Л.Саяжаргал

  • 57 кг: Б.Батсувд, Т.Ариунзаяа

  • 63 кг: Х.Ариунтунгалаг, Х.Маралмаа

  • -78 кг: Э.Буян-Өлзий

  • +78 кг: Ж.Анар.

Хуваалцах