“Мөрөөдлийн алсыг харагч” НҮТББ-аас нярайн шарлалтын эмчилгээний аппарат хандивлажээ
Мэдээллийн алба

“Жижиг нярай – Том боломж” уриан дор зохион байгуулсан Дэлхийн дутуу нярайн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөгийн хүрээнд “Мөрөөдлийн Алсыг Харагч” НҮТББ-аас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт 360 градусын шарлалтын фото эмчилгээний аппарат хандивлажээ.

Монгол Улсын хүүхдийн нийт өвчлөлийн 30.8 хувийг нярайн өвчлөл эзэлж байгаагийн 50.3 хувь нь нярайн шарлалт байна. Иймд нярайн шарлалтыг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх нь болзошгүй хүндрэлээс сэргийлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Энэхүү хандив нь нярайн шарлалтын эмчилгээний тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эмчилгээний орчин, нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.


















