Жүдочдын мастерс тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 бөх зодоглоно
Жингийн чансааг ирэх арванхоёрдугаар сарын 20-нд Африкийн АШТ өндөрлөсний дараа гаргах юм байна.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 оны анхны тэмцээнийхээ хуваарийг зарлав. Шилдэг жүдочдын мастерс тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 11-13-нд Катарт болох бөгөөд уг тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 бөх зодоглох аж.
Жингийн чансааг ирэх арванхоёрдугаар сарын 20-нд Африкийн АШТ өндөрлөсний дараа гаргах юм байна.
Гэхдээ цар тахлын байдал гэнэт муудвал тэмцээнийн цуцлах болно гэдгээ IJF холбооны тэргүүн Мариус Визер мэдэгджээ.
Хуваалцах


















