Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Чежүгийн гран прид VI байр эзэллээ

Энэ оны сүүлийн тэмцээнүүдийн нэг болох Олон улсын жүдо бөхийн холбооны календарт тусгагдсан Жэжүгийн гран-при өнгөрөгч бямба гарагт өндөрлөсөн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Чежүгийн гран прид VI байр эзэллээ
Жүдочид Чежүгийн гран прид VI байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны сүүлийн тэмцээнүүдийн нэг болох Олон улсын жүдо бөхийн холбооны календарт тусгагдсан Жэжүгийн гран-при өнгөрөгч бямба гарагт өндөрлөсөн. Өмнөд Солонгосын Чежү аралд болсон уг тэмцээнд 42 орны 278 тамирчин зодоглосноос БНСУ зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Франц /6+1+1/, Япон /1+2+0/, Румын /1+0+1/, Герман/0+2+2/ улсууд удааллаа. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй таван жүдоч өрсөлдсөнөөс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, VI байрт шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны дараагийн тэмцээн болох Токиогийн "Их дуулга" энэ сарын 5-7 өдрүүдэд болох билээ.


Хуваалцах