Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Тажикстан, Казахстанд болно.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Тажикстан, Казахстанд болно. Тодруулбал, тавдугаар сарын 1-3-нд Тажикстаны Душанбед, 8-10-нд Казахстаны Астана хотод болох хуваарьтай. Дээрх 2 тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тамирчдын эхний хэсгийг шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар удирдах юм байна.
Эмэгтэй баг
48 кг: Ж.Анударь
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн
70 кг: У.Анужин,
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул
Эрэгтэй баг
60 кг: Б.Сүхбат
73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
81 кг: Б.Шинэтулга
-100 кг: Б.Хүдэрчулуун,
+100 кг: Ө.Пэрэнлэйжамц нар барилдахаар болов.


















