Жүдочид "Их дуулга"-ыг “дайлаар мордоно”
2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын "Их дуулга" тэмцээн энэ сарын 11-12-нд болно.
Мэдээллийн алба

2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын "Их дуулга" тэмцээн энэ сарын 11-12-нд болно.
Тэмцээнд оролцох манай тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байгаа бөгөөд эрэгтэйчүүдээс Б.Амартүвшин, Ж.Амарболд /60 кг/, Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр /66 кг/, Н.Хадбаатар, С.Баяртүвшин /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Г.Алтанбагана /89 кг/, Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар өрсөлдөх юм.
Харин эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг /48 кг/, П.Буянхишиг, Л.Сосорбарам /52 кг/ Ц.Хулан /57 кг/, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч /63 кг/, Б.Хулан /70 кг/, О.Жавзмаа, Э.Гандиймаа /+78 кг/ нар зодоглоно.


















