Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Их дуулгаас гурван медальтай ирнэ

Жүдогийн дараагийн тэмцээн гуравдугаар сарын 25-27-нд Гүржийн нийслэл Тбилис хотод болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Их дуулгаас гурван медальтай ирнэ
Жүдочид Их дуулгаас гурван медальтай ирнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан энэ онд зохион байгуулагдах тэмцээний хуваарийн дагуу Их дуулга тэмцээн энэ сарын 17-19-нд Израилийн Тель Авив хотноо зохион байгуулагдлаа. Жүдо бөхийн "Тель-Авив" их дуулгад Монголын жүдо бөхийн баг 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18 дугаар байрт орлоо.

Тодруулбал, тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 66 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртэв.

Сонирхуулахад, Жүдогийн дараагийн тэмцээн гуравдугаар сарын 25-27-нд Гүржийн нийслэл Тбилис хотод болно.

Хуваалцах