Жүдочид Их дуулгын эхний өдөр гурван медаль хүртлээ
Монголын жүдочид Их дуулгын эхний өдөр гурван медаль хүртэж, 1 тавдугаар байр, 2 долдугаар байр эзэлсэн амжилтаараа багийн дүнгээр 52 орноос дэд байрт жагсаж байна.
Мэдээллийн алба

Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн. Монголын жүдочид Их дуулгын эхний өдөр гурван медаль хүртэж, 1 тавдугаар байр, 2 долдугаар байр эзэлсэн амжилтаараа багийн дүнгээр 52 орноос дэд байрт жагсаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү алт, 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв.
Ташрамд дуулгахад, Ц.Цогтбаатар Парисын их дуулгын дөрөв дэх медалиа хүртлээ. Мөн Тус тэмцээнийг Япон улс 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.




















