Жүдочид хүнд жинд медальгүй хоцорлоо
Тус тэмцээнд манайхаас эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар барилдсан юм.
Мэдээллийн алба

Куб улсын нийслэл Хавана хотноо болсон жүдо бөхийн Гран-При тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний гурав дахь өдөр манайхаас эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар барилдсан юм. Тэгвэл манай хүнд жингийнхэн тус тэмцээнд тун амжилтгүй оролцож, финалын барилдаанд ч шалгарсангүй.
+100 кг-д зодоглосон Б.Тэмүүлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Эквадорын Фрэдди Фигуероад ялагдлаа. -78 кг-д барилдсан П.Лхамдэгдийн хувьд эхний тойрогтоо Испанийн бөх Мартаг ялсан ч хоёрдугаар тойрогт Италийн Ассунтад ялагдав. Харин +78 кг-д зодоглосон О.Жавзмаа эхний тойрогтоо Францын Лусиетэй барилдсан ч ялж чадалгүй тэмцээнээ дуусгасан юм. Манай баг тамирчид хоёр хүрэл медальтай 66 орноос 15-д жагссан байна.


















