Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид өнөөдөр эх орондоо ирнэ

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд нийт оролцсон 128 улсаас зургаадугаар байрт шалгар

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид өнөөдөр эх орондоо ирнэ
Жүдочид өнөөдөр эх орондоо ирнэ. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд нийт оролцсон 128 улсаас зургаадугаар байрт шалгарсан амжилттай эх орондоо ирж байна.

Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан баг, тамирчддаа эх орондоо тавтай морил.

Хуваалцах