Жүдогийн холимог баг дагах барилдаанд Германд ялагдлаа
Дагах барилдаанд 73 кг-д Ц.Цогтбаатар, -90 кг-д Саид Моллай нар уран барилдаан хийж өрсөлдөгчөө ялсан
Мэдээллийн алба

Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулах гэж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарсан. Шөвгийн наймд ОХУ-ын багт 2:4 харьцаатай ялагдаж, ОХУ-ын баг шигшээ дөрөвт шалгарч Японы багтай барилдахаар болов. Харин Монголын жүдогийн холимог баг Японы багт ялагдсан Германы жүдочидтой дагах барилдаан хийсэн юм.
Дагах барилдаанд 73 кг-д Ц.Цогтбаатар, -90 кг-д Саид Моллай нар уран барилдаан хийж өрсөлдөгчөө ялсан юм. Харин -70 кг-д Б.Ганхайч, +70 кг-д О.Мөнхцэцэг, +90 кг-д Ө.Дүүрэнбаяр, 57 кг-д Д.Сумъяа нар ялагдсанаар Германы жүдочид цааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.


















