Жүдогийн холимог баг Германтай дагах барилдаан хийнэ
шөвгийн наймд ОХУ-ын багтай 73 кг-д Ц.Цогтбаатар, 90 кг-д Саид Моллай нар уран барилдаан хийж өрсөлдөгчөө ялсан юм.
Мэдээллийн алба

Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулах гэж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарсан билээ. Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болдог бөгөөд Монголын жүдо бөхийн холимог багаас шөвгийн наймд ОХУ-ын багтай 73 кг-д Ц.Цогтбаатар, 90 кг-д Саид Моллай нар уран барилдаан хийж өрсөлдөгчөө ялсан юм.
Харин 57 кг-д Д.Сумъяа, -70 кг-д Б.Ганхайч, +70 кг-д О.Мөнхцэцэг, +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар ялагдал хүлээснээр ОХУ-ын баг шигшээ дөрөвт шалгарч Японы багтай барилдахаар болсон бол Монголын жүдогийн холимог баг Японы багт ялагдсан Германы жүдочидтой дагах барилдаан хийхээр боллоо.


















