Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдогийн холимог багийн тэмцээн 10:00 цагт эхэлнэ

Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулах сугалаа татжээ. Хожвол шөвгийн наймд ОХУ, дараа нь зохион байгуулагч Японы багтай барилдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдогийн холимог багийн тэмцээн 10:00 цагт эхэлнэ
Жүдогийн холимог багийн тэмцээн 10:00 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулах сугалаа татжээ. Хожвол шөвгийн наймд ОХУ, дараа нь зохион байгуулагч Японы багтай барилдана.

Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болох юм. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх учиртай. Тухайн жингүүдэд хэнийг барилдуулахаа дасгалжуулагч нар барилдааны өмнө шийдэх болно. Жишээлбэл, эрэгтэйчүүдийн -90 кг-д Г.Алтанбагана, С.Моллай хоёрын хэнийг гаргах, +90 кг-д Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын хэнийг барилдуулахаа тухайн өрсөлдөгчөөсөө шалтгаалан сонгоно гэсэн үг.

Урьдчилсан шатны барилдаан 10:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэн явагдах болно.

Хуваалцах