Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жүжигчин Аглуу "Эх орны дуудлага"-ыг эхлүүллээ

Монголын хошин урлагийн энэ цаг үеийн лидерүүдийн нэг, ХТүц продакшны захирал, МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуу, цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Аглуу "Эх орны дуудлага"-ыг эхлүүллээ
Жүжигчин Аглуу "Эх орны дуудлага"-ыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хошин урлагийн энэ цаг үеийн лидерүүдийн нэг, ХТүц продакшны захирал, МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуу цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж, нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгох үүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ.

Тэрбээр шинэ дуэлээ үргэлжлүүлэх дараагийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгожээ. Ийнхүү жүжигчин У.Уранчимэг дуудлагын хариуг хэрхэн өгөхийг харах л үлдлээ.

Хуваалцах