Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жүжигчин Амараа Холливудын нууцаасаа задаллаа

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч залуустай уулзаж, ярилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Амараа Холливудын нууцаасаа задаллаа
Жүжигчин Амараа Холливудын нууцаасаа задаллаа. Зураг: МҮОНРТ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч залуустай уулзаж, ярилцлаа. Тэрбээр Монголын кино урлагийн түүх болон Холливудын алдарт жүжигчид, тэдний түүхэн амьдрал, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

“Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан Тамгын газрын залуучуудад хандан зорилгодоо үнэнч, тууштай байхыг уриалсан. Мөн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь болохын төлөө хэрхэн сурч, боловсорч, хүсч тэмүүлж байсан тухайгаа ч Баянзүрхчүүдтэй хуваалцсан юм. Дашрамд сонирхуулахад, “Марко Поло” киноны дараагийн ангиудад Монголоос 3-4 жүжигчин гол дүр бүтээх болсон тухай сайхан мэдээг “булган сүүлтэй” жүжигчин маань дуулгалаа.

Хуваалцах