Жүжигчин Б.Амарсайханд хэрэг үүсгэхээс татгалзжээ
Жүжигчин Б.Амарсайхнаас цагдаагийн байгууллага тайлбар авсан талаар цахим ертөнцөөр шуугиж байна.
Мэдээллийн алба

Жүжигчин Б.Амарсайхнаас цагдаагийн байгууллага тайлбар авсан талаар цахим ертөнцөөр шуугиж байна. Тэгвэл өнөөдөр үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд “Иргэн Г.Батбаяраас гаргасан өргөдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаад өчигдөр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийг удирдлага болгон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар тухайн гаргасан өргөдөл нь “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлээд байна” гэжээ.


















