Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ

Сүүлийн үед дэлгэцэнд гарч байгаа бүхий л киноны гол болон туслах дүрд тоглож байгаа жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ
Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ. Зураг: МҮОНРТ

Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ. Ингэхдээ урсгал сөрж, зорчигчоо сандаргаад авсан байна. Харин түүнийг энэ удаад азын тэнгэр ивээж замын цагдаа таараагүй бололтой. Энэ бол жүжигчин бүсгүйн “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кинонд бүтээж буй ээлжит сонирхолтой дүр.

Галт тэрэгний үйлчлэгч, гудамны наймаачин, шоронгийн хуяг, сургуулийн захирал, номын санч гээд олон дүрд чадварлаг тоглосон тэрбээр энэ удаад таксины жолоочийн дүр бүтээж, үзэгчдийн баясгах нь ээ. “Зүүдэнд ч оромгүй явдал” кино энэ сарын 25-нд бүх кино театраар нээлтээ хийнэ.

Түлхүүр үг:Жүжигчин Б.Навчаа таксинд явжхалтуур хийжээ
Хуваалцах