Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Жүжигчин Д.Баттөмөр даунтай хүний дүрийг онцлон гаргасан кино бүтээнэ

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “Трио” кинонд тоглож байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Д.Баттөмөр даунтай хүний дүрийг онцлон гаргасан кино бүтээнэ
Жүжигчин Д.Баттөмөр даунтай хүний дүрийг онцлон гаргасан кино бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “Трио” кинонд тоглож байгаа аж. Энэ уран бүтээл даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч кино юм. Түүнчлэн Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш Агиун энэхүү кинонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.

Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гурвалсан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой аж. Даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.

Хуваалцах