Жүжигчин Г.Амгаланбаатар Чингис хаан, М.Түвшинхүү Жамухын дүрийг бүтээнэ
Тэмүүжин буюу Чингис хаанд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Амгаланбаатар, Гүр хаан Жамухад соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү тоглохоор болжээ.
Мэдээллийн алба

Ардын хувьсгалын 100 жил, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Соёлын яамны дэмжлэгтэйгээр бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийн дүр зарлах арга хэмжээ өнгөрсөн сарын 26-нд болсон.
Ийн тус жүжгийн Тэмүүжин буюу Чингис хаанд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Амгаланбаатар, Гүр хаан Жамухад соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү тоглохоор болжээ.
Сонирхуулахад, “Хаадын хаан” жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна.



















