Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жүжигчин Харрисон Фордын онгоц осолджээ

АНУ-ын нэрт жүжигчин Харрисон Фордын жолоодож явсан жижиг нисэх онгоц, Лос-Анжелес хотод байх “Венеци” гольфийн талбайд осолджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Харрисон Фордын онгоц осолджээ
Жүжигчин Харрисон Фордын онгоц осолджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын нэрт жүжигчин Харрисон Фордын жолоодож явсан жижиг нисэх онгоц, Лос-Анжелес хотод байх “Венеци” гольфийн талбайд осолджээ. Жүжигчиныг яаралтай түргэн тусламжийнхан эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн хойноо өөрийн биеийн байдалд ноцтой гэмтэл учраагүй талаараа твиттэр хаягтаа “жиргэсэн” байна.

Эдүгээ 72 настай жүжигчин Харрисон Форд олон жилийн турш онгоц, нисдэг тэрэг жолоодсон туршлагатай нисэгч бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа осолдож байсан ч ноцтой бэртэж байгаагүй юм. Одоогоор тус улсын цагдаагийн байгууллага ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа ажээ.

Хуваалцах