Жүжигчин Киану Ривз комик зохиол бичжээ
Жүжигчин Киану Ривз 2016 онд АНУ-ын уран бүтээлч Александр Гранттай хамтран “Shadows” нэртэй шүлгийн түүвэр ном гаргаж байсан
Мэдээллийн алба

Холливудын алдарт жүжигчин Киану Ривз “Matrix-4” болон “Жон Вик-4” кинонд гол дүр бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх бүтээлүүд урьдчилсан товоор 2021 оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр зарлагдсан бөгөөд өөрчлөлт орохгүй бол нээлт нэг өдөр давхцах юм.
Киану Ривз хоёр кинонд гол дүр бүтээх их ажлын хажуугаар “BRZRKR” нэрт комик зохиол бичиж байгаа гэнэ. Уг комик ирэх аравдугаар сарын 7-ноос худалдаанд гарах аж.
Сонирхуулахад, Жүжигчин Киану Ривз 2016 онд АНУ-ын уран бүтээлч Александр Гранттай хамтран “Shadows” нэртэй шүлгийн түүвэр ном гаргаж байсан юм.


















