Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Miss Asia USA" наадмын титмийг хүртлээ

Тэрбээр урлагийн чиглэлээр суралцахаар АНУ-ыг зориод байгаа бөгөөд 2019 онд АНУ-д ирээд энэ миссийн тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Тус тэмцээн нь 2020 онд шалгаруулалт нь болох байсан ч цар тахлын улмаас хойшлогджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Miss Asia USA" наадмын титмийг хүртлээ
Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Miss Asia USA" наадмын титмийг хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Miss Asia USA" наадмын тэргүүн миссийн титмийг хүртжээ. АНУ дахь Ази бүсгүйчүүдийн дунд 33 дахь жилдээ зохион байгуулдсан уг тэмцээнд энэ жил 50 гаруй мисс оролцон, авьяас, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ.

Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгээр шагнуулсан байна.

Тэрбээр урлагийн чиглэлээр суралцахаар АНУ-ыг зориод байгаа бөгөөд 2019 онд АНУ-д ирээд энэ миссийн тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Тус тэмцээн нь 2020 онд шалгаруулалт нь болох байсан ч цар тахлын улмаас хойшлогджээ.

П.Шүүдэрцэцэг 2015 онд Соёл урлагийн их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 2008 онд “MissTourism” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарч байв.

Хуваалцах