Жүжигчин Ц.Цэрэнболд эхнэртэйгээ хамт кинонд тогложээ
Цэрэг Энхтайваны дүрд ажилласан соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цэрэнболд эхнэрийн хамт тоглосон байна.
Мэдээллийн алба

Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх "2000" уран сайхны кино Эх орончдын өдрөөр буюу ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр болсон. Тэгвэл тус бүтээлд цэрэг Энхтайваны дүрд ажилласан соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цэрэнболд эхнэрийн хамт тоглосон байна.
Сонирхуулахад, Дээрх бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ. “2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар гол дүр бүтээсэн бөгөөд хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглосон юм.



















