Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жүжигчин Уильям Жон Нисон 65 нас хүрлээ

“Шендлерийн бүртгэл” киноны нэрт жүжигчин Уильям Жон Нисон өнөөдөр 65 нас хүрч байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Уильям Жон Нисон 65 нас хүрлээ
Жүжигчин Уильям Жон Нисон 65 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

“Шендлерийн бүртгэл” киноны нэрт жүжигчин Уильям Жон Нисон өнөөдөр 65 нас хүрч байна. Тэрбээр 1952 оны зургаадугаар сарын 7-ны энэ өдөр Их Британийн Хойд Ирланд дахь Антримийн Бэллимена гэх газар мэндэлжээ.

Нэрт жүжигчин Уильям Жон Нисон Америк, Англи болон Ирланд гэсэн гурван иргэншилтэй юм байна. 1978 оноос эхэлж Есүс Христийн дүрд тоглон кино урлагийн ертөнцөд жүжигчнийхээ карьераа эхлүүлсэн тэрээр 1993 онд дэлхий дахинд хамгийн олон сая үзэгчийн таашаалд нийцсэн "Шендлерийн бүртгэл" кинонд гол дүр бүтээж чадсан байна.

Үүний дараагаар "Оддын дайн", "Нью-Йоркийн дээрэмчид", "Бэтмэн", "Жинхэнэ хайр" зэрэг шилдэг кинонд тоглосон юм.

Хуваалцах