Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ
Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ. Түүнд мөрдлөг шалгалтад өртсөн сэтгүүлчид, үнэнийг илрүүлэгчдэд өгдөг шагналыг олгосон байна.

Жулиан Ассанж өдгөө Лондон хотын хориход шилжүүлэх шийдвэрээ хүлээн саатуулагдаж байгаа тул Страсбург хотод биечлэн очиж, шагналыг авах боломжгүй байгаа юм. Тиймээс австрали эрийн шагналыг Нобелийн энх тайвны шагналт Мейрид Магуайр авсан байна.

Үүнтэй зэрэгцээд Жулиан Ассанжийн улс төрийн орогнолыг цуцалсан Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено Вашингтон хотод айлчилж байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, улс орны эдийн засагтаа их хэмжээний хөрөнгө оруулалт татах зорилготойгоор Хөгжлийн банк, Дэлхийн банкинд зочилжээ.

Тэрбээр АНУ-д хийж байгаа айлчлалынхаа үеэр “Викиликс”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд байхдаа янз бүрийн хакеруудтай уулзаж, “Викиликс”-ээ хөтлөх зааварчилгаа өгдөг байсан. Тэдний дунд Шведийн программист Ола Бини Жулиан Ассанжтай нэг бус удаа уулзсан гэж мэдэгджээ.

Хуваалцах