Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жулиан Ассанжийн хамгаалалтыг буулгав

Викиликс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оноос хойш орогнож байгаа Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгах шийдвэрийг Их Британийн эрх баригчид гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жулиан Ассанжийн хамгаалалтыг буулгав
Жулиан Ассанжийн хамгаалалтыг буулгав. Зураг: МҮОНРТ

Викиликс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оноос хойш орогнож байгаа Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгах шийдвэрийг Их Британийн эрх баригчид гаргасан байна.

2012 онд Их Британийн дээд шүүх Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Швед рүү шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны дараа Ассанж өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж үзэн, Эквадорын элчин сайдын яаманд орогнол хүсэж очсон юм. Үүнээс хойш Ассанжийн орогнож байгаа Эквадорын элчин сайдын яамны гадаа Британийн цагдаагийн газар хамгаалалт гаргасан юм.

Жулиан Ассанжийг элчин сайдын яамнаас гарч ирсэн нөхцөлд шууд баривчлах зорилготой энэхүү хамгаалалтын ажилд Британийн цагдаагийн газар нийт 19.3 сая америк долларын зарцуулсны дараа олон жил үргүй зардал гаргасан гэж үзээд хамгаалалтыг ийнхүү буулгахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ Их Британийн дотоод хэргийн яам Жулиан Ассанжийг Эквадорын элчин сайдын яамнаас гарсан тохиолдолд шууд баривчлах нууц төлөвлөгөө боловсруулсан байна.

Хуваалцах