Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жулия Робертсын дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн эр

Холливудын алдарт жүжигчин Жулия Робертс дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн шивээс бүхий нэгэн эр Мексикт өдгөөг хүртэл амьдарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жулия Робертсын дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн эр
Жулия Робертсын дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн эр. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин ЖулияРобертс дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн шивээс бүхий нэгэн эр Мексикт өдгөөг хүртэл амьдарч байна.

Түүнийг Миленко Парсерисас Букович гэдэг бөгөөд сонин худалдагч тэр эр жүжигчин ЖулияРобертсыг «Эрин Брокович» хэмээх киноны гол дүрд тоглосныг нь үзсэнээс хойш түүнийг шүтэн бишрэх болсноор энэхүү шивээсээ шивүүлсэн ажээ.

Тэр үеэс хойш өдгөө 63 настай тэрбээр энэхүү шивээсийг хийлгэхийн тулд нилээд их хэмжээний хэдэн мөнгө зарцуулжээ. Букович цээж болон хоёр гаран дээр нь ЖулияРобертсын янз бүрийн дүрийг, тухайлбал, нүдний шилтэй, толгойдоо алчууртай зэрэг дүрүүдийг шивүүлсэн аж.

Миленко Букович шивээс хийлгэсэндээ сэтгэл хангалуун байдаг бөгөөд санхүүгийн боломжтой болохоороо дуртай жүжигчнийхээ дүрийг нуруу, гар, цээжин дээрээ нэмж шивүүлнэ хэмээн тухайн үедээ ярьсан байдаг юм.

Хуваалцах