Журамгүй этгээдийг жигших ёстой
АН-д нэгэн отгон “жигүүр” мэндлээд удаагүй байна. А.Мурат тэргүүтэй жигүүрийнхэн намынхаа бүхий л улс төрийн түвшинд хүрч ажиллахаар идэвхтэй ажиллаж байна.
Мэдээллийн алба

АН-д нэгэн отгон “жигүүр” мэндлээд удаагүй байна. А.Мурат тэргүүтэй жигүүрийнхэн намынхаа бүхий л улс төрийн түвшинд хүрч ажиллахаар идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд АН-ынхан дүрмийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн үеэр “АН-ын жигүүр”-ийн зохицуулах зөвлөлийн гишүүн, социологич С.Уранчимэг илтгэл тавилаа. Тэрээр “Эзэн Чингис хаан улсаа жолоодож, иргэдээ захирахдаа баталсан “Их засаг” хуулиндаа “үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрхэм гүн, билиг хурц хүмүүсийг эрхбиш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусарч бялдууч, элбэрэл журамгүй этгээдийг жигших ёстой” хэмээн тухайн үеийн нийгэмд мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зарлиглан хуульчилж байжээ. Тэгвэл бид хууль дүрмээ дээдэлдэг, сахин биелүүлдэг хамгийн сайн намтай байя гэвэл түүний ёс суртахууны хэм хэмжээг хуульчлан тогтоож түүнийгээ мөрдөж хэвших, цаашилбал залуу үеэ зөв амьдрах арга ухаанд сургах, үлгэр дууриал болох явдал мөнөөс мөн” гэв.


















